“PLAY TIME” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдагдсан гар утсыг хилээр нэвтрүүлж зарахыг завджээ

Х.Есү
Өчигдөр 14 цаг 22 минут

Энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Алтанбулагийн боомтоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан Iphone загварын 15 ширхэг гар утсыг хураан авсан. Уг хэрэгт Улаанбаатар Улан – Удэ хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyoto velfire маркийн автомашины жолооч “З”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

No description available.

Эд мөрийн баримтаар хураан авсан гар утаснууд нь Нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан ба одоогоор 3 хохирогчийг тогтоож мэдүүлэг авсан ба Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан номын баярын үеэр алдсан Iphone 14 pro max, “Play Time” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан зэрэг гар утаснуудыг эзэмшигчийг тогтоогоод байна.

No description available.

Та бүхэн олон нийтийн газраар зорчих үедээ сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна