Сонгуульд оролцоод буцахдаа осолдсон оюутнуудын гурвынх нь биеийн байдал тогтвортой байна

Х.Есү
Өчигдөр 14 цаг 36 минут

Энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 50 минутад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гарч хоёр хүн нас барсан. 

Энэхүү осолд өртсөн хүмүүс нь сонгуульд оролцоод буцаж явсан оюутнууд гэх мэдээлэл бий. Харамсалтай таван оюутан осолдож хоёр нь газар дээрээ нас барсан бол гурван оюутан бэртэж аймгийн эмнэлэгт хүргэгдсэн юм. 

Эмнэлгийн зүгээс дараах тайлбар мэдээллийг өглөө. 

Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Д.Ариунтуяа: "Машинтай осол гарсан байна гэсэн дуудлагын дагуу манай эмнэлгээс хоёр эмч, нэг сувилагчийн баг бүрэлдэхүүнийг томилон Дэлгэр сум руу явуулсан. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн гурван хүүхдийн хоёр нь хөнгөн зэргийн гэмтэлтэй. Арьс нь зулгарсан, шалбарсан шархтай байдалтай. Нөгөө хүүхэд нь шилбэний ясны хавсарсан хугаралтай байна. Өнөөдөр хагалгаанд ороод биеийн байдал тогтворотой байна" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.79
    9 цагийн өмнө

    Эвий дээ нялх хүүхдүүд шүү дээ лаарах идсэн улс төр хичнээн алагхан үрсийн амийг авах лимиттэй юм бэ? яах гэж сонгууль өгөх гэж явсан юм хэн явуулсан аягүй бол тэр сургуулийн захирал тэрэнд саналаа өгөөд ир гээд явуулсан байгаа даа.Хайран сайхан амь гэр бүл төрөл төрөгсөдөд нь гүн эмэгнэл илэрхийлье .

    Хариулах