Такси үйлчилгээнд явахын тулд ямар шаардлага хангах вэ

Т.Отгонсувд
2024/10/16

2023 оны 12 дугаар сард батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар зөвхөн хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэхээс гадна нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага буюу нийтийн тээврийн бодлогын газраас такси үйлчилгээнд хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх хүсэлтээ нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлж, ирүүлсэн баримтыг нягталсны үндсэн дээр нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм. 

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн бодлогын газарт хүсэлтээ илгээж, зөвшөөрөл авсан таван аж ахуй нэгж байна. 

Такси үйлчилгээний стандарт нь:

  • Такси үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон;
  • Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн тээврийн хэрэгсэлтэй;
  • Такси үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай;
  • Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;
  • Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн;
  • Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан;
  • Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй;
  • Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон;
  • Жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх;
  • Жолооны зөв хүрдтэй байх гэсэн шаардлагыг хангажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна