Х.Нямбаатар: Хувиараа такси эрхлэгчдэд торгууль үйлчлэхгүй

Т.Отгонсувд
2024/10/16

Аравдугаар сарын 15-наас зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулаад буй.

Уг асуудалд иргэд бухимдаж, энэхүү хууль нь хэрэгжих ямар ч боломжгүй гэдгийг хэлж буй. 

Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар такси үйлчилгээтэй холбоотой асуудалд тайлбар хийлээ.

Тэрбээр  "Тус хууль бол такси үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой асуудал. Тиймээс хувираа такси үйлчилгээ эрхэлдэг иргэд уг журамд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд такси үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрөл аваагүй эсвэл тусгай зөвшөөрлөө сунгаагүй тохиолдолд хуульд заасан арга хэмжээг тооцно. Иргэд хувийн машинаараа такси үйлчилгээнд явж байгаа тохиолдолд уг журам хамаарахгүй гэдгийг дахин хэлье. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 4-5 аж, ахуйн нэгж бий. Эдгээр компаниуд  хууль, журамд заасан тусгай шаардлага, стандартаа хангах, зөвшөөрөл сунгуулахад л хамааралтай асуудал" гэв.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.68.107.106
    2024/10/17

    хуулинд чинь такси үйлчилгээ эрхэлсэн хувь хүнийг гээд заачихсан л бнадаа, хуулиа мэддэггүй дарга уу даа.

    Хариулах
  • 139.5.219.138
    2024/10/17

    Юу хуцаад байгаа гөлөг вэ.Эрүүл сонтуу нь мэдэгдэхгүй юм аа.

    Хариулах
  • 71.205.4.58
    2024/10/16

    Gehdee mashin barih bol neg mayagiin don shuu dee Gar Er gehed zogsson bolgond shuudainuud orond suulgui yadaj dugaa rig ni harj baival eert chini l tustai

    Хариулах
  • 66.181.180.111
    2024/10/16

    yu l yriad bndaa oilgoh yum eralga

    Хариулах
  • 103.9.88.154
    2024/10/16

    Бүтэхгүйг нь мэдээд ийм мэдэгдэл хийж байна гэж ойлоглоо

    Хариулах
    • 103.68.107.106
      2024/10/17

      үнэгэн заль бүтэхгүй л дээ, өөрөө гаргасан хууриндаа өрөө унаж бна даа,

    • 178.88.61.124
      2024/10/16

      Тэхх

    • 202.55.188.116
      2024/10/16

      Зөвөөр ойлгох хэрэгтэй Өвөл гэрээсээ гараад гар өргөөд шууд тахи барьж чадахгүй 30 40 минут зогсвол сайхан байхуу