ИРГЭД: Зам засвар, түгжрэл хүний эрхийг БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИЖ байна

Т.Отгонсувд
20 цаг 5 минутын өмнө

Нийслэлийн хэмжээнд зам засварын ажлууд үргэлжилж буй. Зам засварын ажлыг шөнийн цагаар болон амралтын өдрөөр хийж гүйцэтгэж байсан ч хүйтний улирал ойртож буй тул ажлын өдрөөр хийж эхэлсэн. 

Аравдугаар сарын 16-ны өдөр нарны зам, нарны гүүр, хоум плаза орчимд зам хааж шинэчлэл хийж иргэд өглөөнөөс эхлэн 1-4 цаг автозам дээр түгжирсэн. 

Бид энэ талаар иргэдээс байр суурийг нь тодрууллаа. 

Иргэд  "Буруу цагт зам засвараа хийж, хот даяар нь машинд 2-4 цаг түгжрүүлнэ гэдэг хүний эрхийг БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИЖ байна. Зуны улирал эсвэл шөнийн цагаар зам засвараа хийхгүй ид хичээл, ажлын цагаар зам хааж буй нь хүндрэл учруулж байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна