Маргаашаас ихэнх нутгаар цас орж, шуурна

Х.Батсайхан
2024/10/17

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, шуурна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөвт

  • 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар
  • 19-нд нутгийн баруун хагаст
  • 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар
  • 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна гэсэн байна.

Цасны үеэр салхи 18-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. 

Малчид иргэдийн анхааралд:

  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,
  • Хол, ойрын замд гарахдаа сонор сэрэмжтэй байх,
  • Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах,
  • Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх,
  • Тариа, ногоогоо хайрагдах аюулаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг анхааруулж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна