"Нарны хорооллын гал гарсан айлд харгалзах хүнгүй бага насны хүүхдүүд байсан" гэв

Т.Отгонсувд
2024/10/18

Өчигдөр орой буюу аравдугаар сарын 17-нд Нарны хорооллын байранд гал түймэр гарлаа. 

Тодруулбал, 22:22 цагт Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын байранд айлд гал түймэр гарсан дуудлага ОБЕГ-т иржээ. 

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж 7, 8 давхарт айлын тагтны хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 23:26 цагт зогсоосон байна. Гал түймрийг 23:38 цагт бүрэн унтраажээ. 

Гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар гал анх гарсан айлд харгалзах хүнгүй бага насны хүүхдүүд байсан гэх мэдээлэл байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.248
    2024/10/18

    Хүүхдээ харгалзах хүнгүй орхидог яадаг хүмүүс вэ? анхаарал болгоомжтой байгаачээ

    Хариулах