О.Хулан: Эрүүл байх нь хамгийн ҮЗЭСГЭЛЭНТЭЙ юм байна лээ

Т.Отгонсувд
4 цаг 58 минутын өмнө

10-р сар бол “Хөхний хорт хавдрын” талаар таниулах, мэдээлэл түгээх, сэрэмжлүүлэх сар юм. Бид энэ удаагийн True Story булангаараа  хөхний хорт хавдрыг ялан дийлсэн О.Хулантай ярилцлаа.

О.Хулан хөхний хорт хавдрын талаар төдийлөн мэдээлэлгүй байсан ч 2023 онд усан орж байхдаа хөхөнд нь хатуу зүйл мэдрэгдэж, нөхөртөө хэлснээр анх эмнэлэгт очиж оношоо мэджээ. 

Түүний хувьд хагалгаанд орж нэг хөхөө авхуулж жил тойрсон химийн эмчилгээнд явж буй. 

Тэрбээр "Би өөрөө 30 нас хүртлээ хөхний хорт хавдрын талаар мэдээлэлгүй байсан болохоор охид эмэгтэйчүүддээ энэ талаар сэрэмжлүүлэг болгох үүднээс контент хийж эхэлсэн. Хавдрын дараах сэтгэл гутралд орж нэг хөхгүй болоод ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ боллоо гэж шаналж байсан ч эрүүл байх нь хамгийн ҮЗЭСГЭЛЭНТЭЙ юм байна лээ" хэмээн ярилаа.

Бичлэг үзэх: 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна