Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж байна

Zuv.mn
5 цаг 8 минутын өмнө

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй "Цэвэрлэгээг нийтийн хэвшил болгоё" уриатай бүх нийтийн цэвэрлэгээ Нийслэлийн есөн дүүрэгт явагдаж байна.  

Бүх нийтийн цэвэрлэгээний хүрээнд ААН, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах юм. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлыг цэвэрлэж, хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарыг сайжруулна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн, аж ахуй нэгжийг нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна