Ямааны годрон гарсан Дорноговийн Хатанбулагт устгал явуулна

Х.Батсайхан
2024/10/18

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ямааны гоц халдварт годрон өвчин гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тус аймгийн Хатанбулаг сумын нэг өрхөд ямаа өвчилсөн талаарх мэдээлэл өнгөрсөн долдугаар сард Мал эмнэлгийн газарт иржээ. 

Улмаар үхэл зогсохгүй байсан учраас Мал эмнэлгийн газраас мэргэжлийн баг очиж ажилласан аж. Одоогоор 70 гаруй өрхийн 15000 орчим ямаа халдварласан байх эрсдэлтэй бөгөөд шийдвэр гарч, устгал хийхээр болоод байгаа аж. Түүнчлэн, халдварыг БНХАУ-аас орж ирсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.110
    2024/10/21

    Түй бысда гэж Хатанбулаг суманд ганц ишигтэй ямаа айлд тавиад энэ өвөл хадлангий нь даачихсан юмсан ингээд дууслаа миний хоёр ямааг устгах байхдаа за больёо хонь тавияа эсвэл тэмээ тавихаас

    Хариулах
  • 139.5.218.234
    2024/10/18

    Дорноговынхон чинь голдуу л хар бараан ямаатай л байдгийм ш дээ. Урд хөрш л цагаан ямаатай!

    Хариулах