Өндөг шидэж, танхайрсан А.Отгонбаатарыг 7-30 хоног баривчлах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ

Т.Отгонсувд
2024/10/21

Боловсролын сайд П.Наранбаярыг есдүгээр сарын 17-ны өдөр мэдээлэл хийж байх үеэр "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлсэн. 

Энэ үеэр Боловсролын сайдын хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар түүний үйлдлийг зогсоохоор хэвлэлийн хурлын үеэр гар зөрүүлээд амжсан. 

Улмаар тус зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, өндөг шидэж, танхайрсан А.Отгонбаатарыг зөрчлийн хэргээр шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарт Зөрчлийн тухайн хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Харин А.Отгонбаатар нь  зөрчлийн хэрэгтэйгээ танилцаж, гарын үсэг зурахаас зайлсхийж байгаа гэх мэдээлэл байна.  

Хэрэв түүнийг дуудсан цагт удаа дараа ирэхээс зайлсхийвэл шүүхийн дуудах хуудсаар албадан ирүүлж, зөрчлийн хэрэгт нь гарын үсэг зуруулж, хэргийг шүүхэд шилжүүлэх аж. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.63
    Өчигдөр

    Нүүрсчиддээ ингэж хурдан шуурхай яс арга хэмжээ аваасайдаа. Луйварчдад үйлчилдэггүй хуультай улс байх юмаа манайх гэж.

    Хариулах
  • 103.57.92.108
    Өчигдөр

    Өндгөөрөө шидүүлэх үйлдлээ өөрөө хийсэн бол яах вэ?

    Хариулах
  • 66.181.189.63
    Өчигдөр

    Отгонбаатар, Мөнхэрдэнэ 2ыг юун их хуралд гаргах вэ. Ийм ёс зүйгүй бүдүүлэг эрчүүд төр барьж болохгүй ард түмэн ухаантай.

    Хариулах
  • 66.181.161.110
    2024/10/21

    Цагтаа тэр өндөг шидэж цахилж явсан тэмцэгч хөөрхий минь их хуралд үзэх л юм нэг ч иргэн саналаа өгөхгүй юм чаавасдаа өөрийгөө засаач.Ёс зүйтэй байгаач өндөг мөндөг шидээд хаана асуудал байна тэнд эргүүтээд явж байхаар сайхан төлөвшиж гөлийчихөөд явж байгаач бацаанаа чиний улс төрч миний найркачин хоёр ч тэнцүү байхдө

    Хариулах
  • 202.9.40.133
    2024/10/21

    Өмхий шантаажчин гурай гөлгийн 30 хоног жангийн идүүл.

    Хариулах