Сүхбаатар аймгаас Улаанбаатар чиглэлд хоёр машин мөргөлдөж, 88 настай иргэн нас баржээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 15:20 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Сүхбаатар аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Г-ын “Toyota Land Cruiser Prado” загварын 4 зорчигчтой суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Premio” загварын 4 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлджээ.
“Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б/88 настай, эрэгтэй/ автомашины бүхээг хэсэгт хавчуулагдаж нас барсан тул 12 минут ажиллан цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн тасгийн хэсэгт шилжүүлэн өгчээ.
“Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан 3 иргэнийг Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.120.146
Goodbye grandpa
Хариулах66.181.161.110
Гэрлээ шилжүүлэхгүй хурдаа тохируулахгүй чөтгөр шулманд хөөгдсөн юм шиг дэвсээд л байна энэ авто ослоор нас барж байгаа хүний тоо ОХУ Укрианы дайнаас ч илүү хохирол учруулж байна.Яаралтай арга хэмжээ авьяа хурдны камер олноор байрлуульяа Дорнотын зөвшөөрөлгүй хүн тээвэрлэдэг машинуудыг бүгдийг нь журамлаад цэгцлээчээ өвчтэй эрүүл согтуу нь мэдэгдэхгүй нусан чавх мангар бацаанууд л Дорнот явлаа нэг хүн аваад гарлаа Дорнот руу дөрөвхөн цаг гишгээд орно гэж гуцаад Тэнгэр плазад орилоод зогсож байдаг юм билээ үүнийг болиульяа
Хариулах66.181.161.52
Дорнод
59.153.115.220
МУУ САНАА ЯВАН ХАТНА ГЭЖ ЯАСАН ҮНЭН ҮГ ВЭ ЭНЭ МУУ ЭНЭ МУУ ГЭЖ БИЕ БИЕСЭЭ ХҮНДЛЭХГҮЙ САНАА СУУРИЛСАН БИД ЭРТХЭН ЗАСАХГҮЙ БОЛ ЭНЭНЭЭС ИЛҮҮ ЗОВЛОН ҮЗНЭДЭЭ БИД
Хариулах202.55.188.123
Үнэн дээ. Одоо амнаасаа муу үг унагахаар больё доо Манайхаан