Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг 11 сарын 6-ны өдрийг хүртэл хойшлууллаа

Х.Есү
Өчигдөр 14 цаг 43 минут

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 10 цагт эхэлсэн. 

Гэвч шүүгдэгч нарын нэг нь өвчний улмаас, хоёр өмгөөлөгч нь өөр шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. 

Ийнхүү өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хойшлууллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна