Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай

Х.Есү
15 цаг 1 минутын өмнө

ХААН Банк картаар үйлчлүүлэгч байгууллагууддаа зориулан "Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай" урамшуулалт аяныг эхлүүллээ. Бизнес эрхлэгч та ХААН Банкны ПОС төхөөрөмжийг цахимаар үнэ төлбөргүй захиалснаар энэхүү урамшуулалт аянд оролцох боломжтой.

Тодруулбал, 2024 оны 10-р сарын 16-наас 12-р сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус аяны хугацаанд та Khan Merchant аппликэйшн болон merchant.khanbank.com вэбсайтаар дараах үйлчилгээнүүдийг авснаар урамшуулалт аянд оролцох боломжтой. 

  • Энгийн ПОС төхөөрөмж захиалах;

  • Хэвлэмэл QR код захиалах;

  • Digi POS аппликэйшнд бүртгүүлэх (Гар утасны ПОС аппликэйшн)

Аяны хүрээнд нийт зургаан харилцагчийг аяллын эрхээр урамшуулах ба урамшууллын эздийг 2024 оны 12-р сарын 19-нд ХААН Банкны албан ёсны Facebook хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Khan Merchant аппликэйшн болон merchant.khanbank.com вэбсайтаар авах боломжтой үйлчилгээнүүд:

  1. Шинэ харилцагч болох хүсэлт өгөх (Бүх төрлийн бизнес эрхлэгч),

  2. Gsign, OTP ашиглан гэрээгээ баталгаажуулах,

  3. ПОС төхөөрөмжийн гүйлгээний түүхийг бодит цагийн горимоор харах,

  4.  Digi POS, хэвлэмэл QR болон энгийн ПОС төхөөрөмжийг үнэгүй захиалах,

  5. Cashback, И-баримт, Alipay+ гэх мэт нэмэлт үйлчилгээний хүсэлт өгөх,

  6. Засвар үйлчилгээний дуудлага өгөх,

  7. Нэгтгэл дүнгээ хянах,

  8. Салбарууд дээрээ дэд эрх авах,

  9. Гүйлгээний түүх харах,

  10. ХААН Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах,

  11. Зөвлөмж, гарын авлага татаж авах.

Хүсэлт илгээх заавар: https://bit.ly/Kb1022

Нэмэлт ПОС авах заавар: https://bit.ly/Kh1022

Тохиролын эрх шалгах заавар: https://bit.ly/Kt1022

                                                           Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна