Малайзд амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу Ерөнxий сайдад xандаж xүсэлт гаргажээ

Zuv.mn
14 цаг 35 минутын өмнө

 Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 18 жилийн өмнө буюу 2006 оны 10 сарын 19-ны өдөр Малайзын Куала Лампур xотод бусдын гарт xарамсалтайгаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

С.Шаарийбуу охиныхоо хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд олон жил хөөцөлдөж буй. Бурxан багшийн эxийн ачийг xариулаx өдрийг тоxиолдуулан С.Шаарийбуу Монгол улсын ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэд xүсэлт тавив.

Тэрбээр “Лалын шашинтны мацаг барьдаг, рамдан сарын тайлал хийдэг гэр бүлийн баяр, хүн төрөлхтөн эхийн ачийг хариулдаг өдрийг сонгон, хоёр хүүхдийн эх, миний охин Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайз улсад хууль бусаар хөнөөснөөс хойш 18 жилийн хугацаа өнгөрлөө. 

 Хэргийг удирдсан Малайз улсын ерөнхий сайд асан Нажиб Разак, түүний улс төрийн зөвлөх, хэргийн захиалагч Разак Багинда, Батлан хамгаалах салбарынх нь өндөр албан тушаалтан Муса Сафри, зэвсэг авах зөвшөөрөл олгогч нарын үйлдэл нотлогдож, хэргийг гардан үйлдсэн Азилах Хадри, Сируд Умар нарыг цаазлуулан гэрчгүй болгож, хэргээс мултрах шийдвэр гаргуулснаа хэрэгжүүлэхээр зүтгэж байсан ба зөвхөн ерөнхий сайдынхаа өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн Азилах Хадри ял эдлэн, Сирул Умар болон захиалагч этгээдүүд эрх чөлөөтэй явж байна. 

Малайз улс нь цаазаар авах ялын зарим хэсгийг өөрчлөх шийдвэрийг 2023 онд гаргасан байна.  Миний охины амийг ерөнхий сайдынхаа өгсөн даалгаврыг биелүүлснийхээ төлөө цаазын ял аваад байсан офицер үнэнийг мэдүүлж, цаазын ялаа өөрчлүүлэх хүсэлтээ 2019 онд гаргаж байжээ. 

Миний Монгол Улс дахь хуульч Бүдрагчаагийн Баяр, Малайз улс дахь хуульч Сангийт Каур Део бид хоёр жил гаруй зөвлөлдөн, эцэст нь Азилах Хадрийн цаазаар авах ялыг биеэр эдлүүлэх болгож өөрчлөх асуудлыг дэмжиж буйгаа С.Шаарийбуу миний бие Малайзын эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн.  Энэхүү хүсэлтийн дагуу 2024 оны аравдугаар сарын 10-ны өдөр Малайз улсад шүүх хурал болон, эх орондоо хоригдож буй цаазын ялтан Азила Хадрын хэргийг хэлэлцэж, түүний цаазаар авах ялыг 40 жил хорих болон 12 удаа банздан цохих ялаар солилоо.  

Дээрх асуудлыг шийдэх хүрээнд Малайзын засгийн газар болон шүүхэд миний Малайз улс дахь хуульч Сангийт Каур Део мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн бөгөөд үүндээ “Хэргийг хамтран үйлдэгч Австралид оршин суугаа Сирул Умарыг Малайз улсад ирүүлэн адил эдлүүлэх, Монголын төр засаг идэвхтэй хамтран ажиллах, Малайз, Австрали улсын эрх бүхий байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлэх” талаар дурджээ. 

Хэргийн нөхцөл байдал дээрх байдалтай 19 жилийн хугацаанд шийдэгдэхгүй байгаад анхаарал хандуулахыг хүсэн, миний бие танд дараах мэдэгдлийг хүргүүлж байна.  Хэргийг захиалан, хэрэгжүүлэхийг даалгасан Малайзын тухайн үе /2006-2018/ оны эрх мэдэлтнүүдийн үйлдлийг шударгаар шийдүүлэх талаар Малайз улсын эрх бүхий этгээдэд албан мэдэгдэл хүргүүлэх Малайзын ерөнхий сайд асан Нажибтай нөхөрлөн, өөрийн улсын хохирсон иргэнийхээ эсрэг ноцтой, бүдүүлэг үйлдлүүдийг гаргаж, миний охины амь насны асуудалд анхаарал хандуулсан дүр үзүүлэн, өөртөө ашиг хонжоо олох боломжийг бүрдүүлж ирсэн ч тэднийг удаа дараа элчин сайдаар томилсон болон энэ асуудалтай  холбогдон, зорилго агуулга нь тодорхойгүй их хэмжээний мөнгө авсан Гадаад яамны үе үеийн сайд, дарга нарын талаар албан тайлбар гаргуулан Малайзын талд хүргүүлэх 2022 оны арванхоёрдугаар сард Малайз улсын шүүхээс гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох тухай Иргэний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн хэдий ч одоо хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа асуудлыг хөндөн, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардах Хэрэгтэн Сирул Умарыг Австрали улс Малайз улсад хүргүүлэн, зохих ялыг эдлүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас шаардах Дээрх асуудлуудад эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та анхаарлаа хандуулахыг хүсч, танд хүсэлтээ хүргүүлж байна” гэжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 69.143.193.150
    2024/10/24

    Heden jiliin umnu 2 say dollar biluu awaa bzide nuhun tulbur geed odoo ahiad mungu hereg boltson uu

    Хариулах
  • 202.55.188.90
    2024/10/24

    Монгол улс иргэнийхээ төлөө шийдвэртэй арга хэмжээ авч энэ хүний хүсэлтийг биелүүлж өгөөчээ. ГЯЯ үе үеийн дарга сайд нар яасан гэж мөнгө авсан бэ үнэхээр нэр хүндээ алджээ. Энэ олон жил гөлөгнөж дүлэгнээд ажил хийгээгүй иргэнээ хамгаалаагүй байж мөнгө аваад сууж байдаг гэхээр?

    Хариулах
  • 62.55.205.86
    5 цагийн өмнө

    Сү гэж сүү долоосон гөлөг шиг нөхөр мөнгийг нь аваад МАН зарим хэсгээр нь сонгуульдчихсан, түүний дарга нь Данх, одоо яах уу, хэнд найдах уу, Шаарий гуай.

    Хариулах