Улаанбаатар-Чойр чиглэлийн замд авто осол гарч 53 настай эрэгтэй эмнэлэгт хүргэгджээ

Т.Отгонсувд
4 цаг 23 минутын өмнө

Улаанбаатар-Чойр чиглэлийн автозамын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 18:55 цагт ОБЕГ хүлээн авчээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Toyota Crown” загварын 2 зорчигчтой суудлын автомашин Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн “Hyundai Verna” загварын 3 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. 

Ослын улмаас  “Hyundai Verna” загварын суудлын автомашины жолооч иргэн А /53 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 13 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна