Зогсоолд байсан хоёр машин хулгайд алдагджээ

Т.Отгонсувд
5 цаг 3 минутын өмнө

Өчигдөр буюу аравдугаар сарын 24-ний өдөр зогсоол дээрээс автомашинаа хулгайд алдсан гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 


Тодруулбал “Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах орон сууцны хорооллын зогсоол дээрээс Toyota Рrius-10 маркийн автомашин хулгайд алдагдсан”, “Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх хотхоны зогсоол дээрээс Toyota Grand mark-2 маркийн автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээллийг авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.