2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д осол гарч, нэг ажилтан гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус компани фэйсбүүк хуудастаа уг ослын талаар мэдээлэл оруулжээ.
Мэпдээлэлдээ "2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн цахилгааны дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн элегаз таслуур 3 хэсэгт гэмтэл гарч, газардуулгын хамгаалалтаар цахилгаан тасарсны улмаас үйлдвэрийн цахилгаан хангамж түр хугацаагаар тасалдсан.
Уг гэмтлийг Цахилгааны алба, Инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн шуурхай баг богино хугацаанд засварласнаар үйлдвэрийн цахилгаан хангамж хэвийн горимд шилжиж, үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжиллээ.
Гэмтлийн бүсэд ажиллаж байсан ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байв" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна