Х.Нямбаатар: Арай гэж зассан замыг дур мэдэн сэтэлжээ. Хувь хувьсгалгүй ажлаа сэтгэлээсээ хиймээр байна

Х.Есү
2024/10/25

"Рутан" ХХК нь аравдугаар сарын 19-ний өдөр Зоригийн гудамжны авто зам, ХХБ-ны зүүн талын авто замыг зөвшөөрөлгүй сэтлэн дулааны шугамын ажил гүйцэтгэснээс үүдэн авто замд эвдрэл үүссэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл энэ талаар хотын дарга Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. 

Х.Нямбаатар: "Хотын төвийн 2а магистрал гэж дулааны үндсэн том шугам бий. Үүнийг засаж сэлбэх ажил дуншиж дуншиж энэ жил яам тамгагүй хөдөлж байж арай гэж хийсэн. Гэтэл ажил гүйцэтгэж байгаа газрууд ном журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн зам сэтэлж, ажил хийсэн болоод нөхөн сэргээлт хийлгүй орхисноос ийм асуудал үүслээ.

Зарим хэсэг нь ажил хийх гээд зүтгээд байдаг. Бид нэг л хотод ажиллаж амьдарч байгаа. Гэтэл газар дээр нь ажил хийж байгаа хэсэг нь ийм хүнийрхүү сэтгэлээр хандаад байх юм. Гүйцэтгэсэн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэнэ. Ер нь хувь хувьсгалгүй ажил хийхдээ сэтгэлээсээ хиймээр байна" гэжээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.133
    Өчигдөр

    АРАЙЧ ТЭНЭГ ЮМ БОЛЖ .. ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ ДУРААРАА МОНГОЛЧУУДЫН АРАНШИН ЭНЭ ШДЭЭ. ОДОО ЗАСАЖ БАНА ЭЭД ХАЛТУУРЛААД ХАЯНА. ЗАСАЖ БАЙНА ГЭЭД СЭНТИЙЛЭЭД ШОРОО ОВООЛООД ХАЯДАГ ХОТООР ДҮҮРЭН ТИЙМ ЮМ БИЙ. ЗАСУУЛАХААС ГАДНА УЛСЫН ЧАНАРТАЙ ЗҮЙЛИЙГ ХОРЛОН СҮҮТГЭСЭН ЗҮЙЛ АНГИАР ЯЛАЛВАЛ ТААРНА

    Хариулах
  • 202.126.88.188
    Өчигдөр

    Хотын даргыг шударга сэтгэл зүтгэлтэй ажиллаж бгаг иргэд ойлгож дэмжиж бга. Цөөн хэдхэн хүний атаа жөтөө явуулгаар гүтгэж харлуулахаа больсон дээр шүү нөхдөө

    Хариулах
  • 117.111.18.157
    Өчигдөр

    ажлын уяалдаа холбоогүй юм хийсэн дүр үзүүлж татварын мөнгөөр туйлахаа хэзээ болих вэ нянбактераа чи шугам солихыг мэдэж л бсн бншдээ тэгэад сольсоны дараа хийхгүй яасан юм ийм байж олон юм хуцаад л суух юм

    Хариулах
  • 103.212.118.110
    Өчигдөр

    Х.НЯМБААТАР АЛБАН ТУШААЛАА ХЭТРҮҮЛСЭН , УРВУУЛСАН ! ХАЙНГА ХАНДСАН ХЭРГИЙГ БҮЛЭГЛЭН ҮЙЛДСЭН ХЭРГЭЭР ЯЛ АВЧ ЖАНГАА ХҮРТЭХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ !!!

    Хариулах
    • 202.126.90.205
      Өчигдөр

      Яасын арай илүү ажил хиигээд уурыг чинь хүргээд бгаан муу тэгэг минь

    • 66.181.188.210
      Өчигдөр

      Ха Ха Ха

  • 66.181.161.94
    2024/10/25

    Рутан ХХК ний тусгай эрхийг нь цуцал захирлыг нь хойд солонгосын хөдөлмөрөөр хүмүүжүүлэх лагерт өгье энэ хүн хятадын тагнуул байх хорлон сүйтгэгч идда байна алчихаач лаларыг

    Хариулах