Гал түймрийн улмаас 2 иргэн түлэгдэж, 1 иргэн амиа алджээ

Х.Есү
2024/10/28

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 44 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Алба хаагчид 74 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 910 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Гал түймрийн улмаас 2 иргэн түлэгдэж, 1 иргэн амиа алдсан байна.

Иймд айл өрхүүд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: НОБГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна