Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн хамт олон БНСУ-ын эмч нартай хамтран ясны хортой хавдрын тохиолдолд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе (мега-протез) суулгах мэс заслыг амжилттай хийлээ.
Энэхүү мэс засал нь үйлчлүүлэгчийн мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, үйл ажиллагааг нөхөн сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд гадаад улсад хийгддэг өндөр өртөгт тусламж үйлчилгээг эх орондоо цаг алдалгүй үзүүлэх бүрэн боломжтой болж байна.
Мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Ниндэвдэмбэрэл болон их эмч Ц.Батбаяр, А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Г.Ганцэрэн, Ү.Урандолгор нар багтжээ.
Ясны эмгэгийн мэс заслын тасаг нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд доод мөчдийн ясны эмгэг болон төрөлхийн согог, ясны хавдартай үйлчлүүлэгчдэд мэс заслын болон сэргээн засах тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлж байгаа юм гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна