ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт таталтын эмийн нөөцийн өнөөгийн байдлын талаар асуудлыг хэлэлцжээ.
Эмийн бүртгэлийн цахим “Лайсмед” програмд орсон 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар дахь олгох нөхцлийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нийт 61 байгууллагаас тодруулгыг авч, хийсэн дүн шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас танилцууллаа.
Тиймээс Хүний эмийн зөвлөл энэ долоо хоногт дахин хуралдаж, эмийн жортой олгох нөхцлийн талаар засвар оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хүний эмийн зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар ибупрофен-Денк 400мг эмийг жоргүй олгохоор шийдвэрлэсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна