Зөвшөөрөлгүй самар түүвэл тав дахин нугалж төлүүлнэ

Х.Есү
2024/10/28

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын “Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай” А/723 тоот тушаалаар энэ жил Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйлдвэрлэлийн зориулалтаар 1281 тн, ахуйн зориулалтаар 851 тн самар бэлтгэх нөөц баталсан байна. 

Гэвч энэ жилийн тухайд самрын байгалийн болц эрт болж унасантай холбоотойгоор уг нөөцийг бэлтгэх боломжгүй болжээ.

Иймээс зөвшөөрөлгүй бэлтгэсэн 1 кг самар тутамд 98900-176600 төгрөгийн хохиролд бодож, 5 дахин нэмэгдсэн нөхөн төлбөр тооцогдох болсныг Мандал сум дахь Хараагийн бүсийн сум дундын Ойн ангиас анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна