Дархан хотод болсон лигийн тоглолтын дараа зодоон хийсэн А.Базаргүрт "Сэлэнгэ Бодонс" багийн зүгээс мэдэгдэл хүргүүлжээ.
Тодруулбал, 2024 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн "Yak" зочид буудалд "Сэлэнгэ Бодонс" багийн тамирчин А.Базаргүр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "ТЛЖ" багийн тоглогчыг зодсон.
Тэгвэл багийн зүгээс А.Базаргүрт нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, багийн арын албаны аж ахуйн ажлыг цалингүй хоёр сар гүйцэтгэх сахилгын арга хэмжээг авчээ.
Мөн давтан зөрчил гаргавал "Сэлэнгэ Бодонс" багтай байгуулсан гэрээг цуцлах арга хэмжээ авахыг хатуу сануулжээ.

Мөн дахин зөрчил гаргавал А.Базаргүртэй хийсэн 3 жилийн 450 сая төгрөгийн гэрээгээ цуцлана хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.197
Дорноговьд 21 аймгийн лигт тоглохдоо жоохон ёс зүйгүй байсан гэсэн. Мэргэжлийн тамирчин бол талбайн дотор болно гадна өөрийгөө зөв авч явах хэрэгтэй л дээ
Хариулах