Ирэх дөрвөн жилд 150 мянган айлыг орон сууцжуулна

Х.Есү
2024/10/29

Улаанбаатар хотын утааг багасгах хамгийн оновчтой шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах гэж албаныхан олон жилийн турш ярьсаар ирсэн. 

Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 онд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамтай хамтран нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын эхлэл бол ипотекийн зээл олгох явдал. 

Бодит байдал дээр иргэд ипотекийн зээлийн хүсэлтээ өгөөд 2-3 жил хүлээж байна. Гэвч эрэлт хэрэгцээ хэвээр л байгаа юм. Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зориулж өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас 6.1 их наяд төгрөгийг зарцуулсан. Гэвч иргэдэд хүртээлгүй хэвээр байгаа юм.

2024-2028 онд 150 мянган айлыг орон сууцжуулах төслийг түлхүү орон нутагт хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, 21 аймагт ипотекийн зээлийн 50-иас дээш хувийг олгохоор төлөвлөсөн байна. Мөн дан ганц нийтийн орон сууц биш амины орон сууцыг санхүүжүүлэх тал дээр анхаарна гэжээ. 

Харин амины орон сууцыг санхүүжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагыг тавих аж. Мөн 30 хүртэлх сая төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна