Он гарснаас хойш зам тээврийн ослоор 83 иргэн амиа алджээ

Т.Отгонсувд
2024/10/29

Энэ оны эхний есөн сарын байдлаар 21,485 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгдэж улмаар 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтсэн байна.

Мөн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн тохиолдол 172 бүртгэгдэж хоёр хүний амь хохирч, 170 хүн гэмтсэн байна.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас “Ногоон гэрэл цагаан шугам” нөлөөллийн арга хэмжээг 2024 оны аравдугаар сарын 21-ээс ирэх сарын 22-ний хооронд зохион байгуулж байна. Энэхүү ажил нь явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцогчдыг зөв үйлдэлд уриалах зорилготой юм. 

Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, багш эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг хамтран оролцохыг уриаллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна