Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож буй талаар иргэд манай сайтын редакцад хандаж буй.
Бид энэ талаар сурвалжлахаар Улаанбаатар хотын захын дүүрэг СХД-ийн Толгойтын эцсийг зорилоо.
ИРГЭН "Юмны үнэ ерөөсөө мянга мянган төгрөгөөр өсөж байна. Тэтгэврийн би чинь эмээ авна. 2-3кг мах авна. Их мах авч чадахаа больсон шүү дээ одоо.Өө одоо 40-50 мянган төгрөгийг нь эмэнд зарцуулна. Би чинь 750 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Тэгээд махаа авна, сүүгээ авна. Мах сүү нь үнэтэй. Адгийн наад зах нь гурил үнэтэй байна шүү дээ. Манай Монгол арай л биш байна.
Наад зах нь гурилаа хямдруулмаар байна шүү дээ. Гурил, будаа, есийн тосоо хямдруулмаар байна. Бидний иддэг л юм тэр.
Би чинь ерөөсөө тэтгэврээрээ хилийн мах л авдаг шүү дээ. Идэш иднэ гэж байхгүй. Сайндаа 5-10кг мах авна. Би чинь ганцаараа болохоор бас яах вэ болгоно. Ер нь хүнээс юм гуйхгүй л амьдардаг өрх толгойлсон хүн. Одоо гуйх нь байна шүү дээ. Нүүрс түлээ, мод яасан үнэтэй байна аа.
Мод 700 байдаг байсан 850 болсон байна. Тэгэхээр юманд хүрэхээсээ хүрэхгүй нь их болоод байна" хэмээн ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна