Өчигдөр аав ээжийнхээ гараас хөтлөөд цэцэрлэгтэй орсон ой хоёр сартай хүү амиа алдсан үйл явдал олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлээд байна.
СХД-ийн нутагт байрлах "Буман жаалууд" цэцэрлэг нь зөвшөөрөлгүй хүүхэд харах үйлчилгээ үзүүлж байсан нь тогтоогдсон. Хүүхэд харах үйлчилгээг Боловсролын яам бус Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, дүүргийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд хариуцдаг талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлсэн.
Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Энэ улс хариуцлагатай ясли цэцэрлэгийг хөгжүүлж хэрэгжүүлэхгүй бол амьдрал ийм амаргүй болсон цагт ээж аавууд үр хүүхдээ тэжээж амьдралаа авч явахын тулд дөнгөж ой хүрсэн амин үрээ (цэцэрлэгт даатгаснаас болж) алдсан дэндүү харамсалтай мэдээ цээж зурж байна.
Хариуцлага, стандарт, аюулгүй байдал хангагдаагүй, эрсдэлт нөхцөл үүсэхэд аварч хамгаалах мэдлэг дутагдалтай амьд явах нь эрсдэл дүүрэн улсынхаа бүхий л зүйлийн өмнөөс бяцхан үрээс уучлал хүсье.
Тэр хөөрхөн алаг нүдээрээ ээж аав эмээ өвөөгөө жаргааж байсан үр нь өнөөдөр байхгүй тэр мэдрэмжийг төсөөлөхөд ч тогоо хөмрөм…
Гэр бүлд нь гүн эмнэнэл илэрхийлээд энхрий үр нь эргээд ээж аавдаа дахин мэндлээсэй гэж залбирая.
Энэ улс дэндүү хариуцлагагүй цалгар байдлаар хэтэрхий удаан явж ирж. Одоо үнэхээр өөрчлөх цаг нь болжээ..." гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.146
Нара аргагүй л ээж хүн байнадаа
Хариулах122.201.31.169
Зөв Нараа чи л одоо үүний төлөө жинхэнэ орилох хэрэгтэй тэр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан цэцэрлэгийн эрхлэгч хариуцлагагүй багш нарын нэг худагт хорьсон уу? тэднийг цаазаар аваачья.Элбэгдорж өөрөө 1000 дахин цаазлуулах гэмт хэрэг хийсэн болхоороо цаазын ялыг цуцалсан ингэнгүүт гэмт хэрэг гаарсан алаад л хүчиндээд л дээрэмдээд л хулгайлаад л Элбэгдоржийг хамгийн түрүүнд цаазлая монголчуудаа
Хариулах202.126.90.139
Нара зөв байна.
Хариулах103.168.34.210
shunaliin deed mungu tsagaan , nud ulaan gej , uls oron maani ingej l ard tumenee hugjuulj bndaa ! ugluu gereesee garaad setgel taivan ajilaa hiij amjuuldag irgen ene ulsad hed bg bol ?
Хариулах