"Монгол бахарлын өдөр"-ийн барилдаанд түрүүлсэн бөх "Чингис хаан" цомын эзэн болно

С.Гандэлгэр
4 цаг 21 минутын өмнө

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар ЕТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЕТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр: Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Эл өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно. Уг барилдаанаас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг бий болгож байгаа. Бөхчүүдийн уран мэхийг уралдуулан хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж түрүүлсэн бөхөд уг цомыг гардуулна." гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна