Монголын хүүхдүүд Украинд байлдаж буй буриад цэргүүдэд тусламж илгээжээ

Zuv.mn
4 цаг 35 минутын өмнө

Монголын хүүхэд багачуудаас Украинд дайтаж буй буриад цэргүүдэд тусламж илгээжээ. Бэлгийг өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Буриадын БНУ-д хүргэж өгсөн байна. Хүүхдүүд хэрэгцээт эд зүйлсээс гадна өөрсдийн зурсан зураг, урам зориг хайрласан захидлуудыг бэлэг дотроо хийсэн бөгөөд энэ нь цэргүүдэд зориг, хүч нэмнэ гэж Буриадын БНУ-ын Засгийн газрын цахим хуудаст бичжээ.

Түүнчлэн, ерөнхийлөгч Алексей Цыденов "Эдгээр зураг, илгээмжүүд нь манай цэргүүдэд бид ганцаараа биш, биднийг элэг нэгт Монголын залуу хойч үеийнхэн дэмжиж байгаа гэдгийг сануулж, зориг хүч нэмэх болно" хэмээн талархлын үг хэлсэн байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.238.26
    40 минутын өмнө

    фашистуудыг дэмжээд байдаг тэгтэл тэр нацист оросууд нь тэнэг монголиод царайтай гэж өөрсдийг нь доромжилж, дорд үздэгийг эд нар мэдэж байгаа бол уу?

    Хариулах
  • 202.126.89.203
    3 цагийн өмнө

    Манайхан ийм юмнаас хол байсан нь дээр шүү.

    Хариулах
  • 202.126.89.203
    3 цагийн өмнө

    Худлаа шаагаад Монголчуудын нэр бариад байх юм

    Хариулах