Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суулгахгүй гэсэн

Х.Есү
2024/11/04

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд товлогдсон. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлтээ өгөөд байсан юм.

Гэвч шүүхээс Ч.Лодойсамбууг тус шүүх хуралд ажиглагчаар суулгах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. 

Зариг.мн сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь таван төрлийн гэмт хэрэгт буруутгагдан 4.9 жилийн хорих ял аваад байгаа билээ. Тэрбээр хорих ангиас бичсэн захидалдаа өөрийнх нь хэргийг нээлттэй шүүх өгөөсэй гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна