Өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах … хорооллын …. дугаар тоотод угаартсан хүмүүс байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай эрэгтэй Н угаартаж нас баран, 38 настай эмэгтэй О угаартаж тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй байдаг.
Иймд иргэд та бүхэн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгаж яндангаа тогтмол хөөлж угаарын хийн мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна