Т.Алтанбагана: Хүн харахад халтар дугуй засварчин ч би гэр бүлээ юугаар ч дутаалгүй хөдөлмөрлөж байна

Т.Отгонсувд
Өчигдөр 09 цаг 33 минут

Эгэл ардын амьдрал, тэдний үзэл бодол, үзэж туулсан амьдралын талаар ярилцдаг "Эгэл амьдрал" ярилцлага энэ удаагийн дугаартаа дуудлагын дугуй засварчин Т.Алтанбаганатай ярилцлаа.

Т.Алтанбагана 30 настай. Түүний хувьд багаасаа аав, ээжээ алдаж ах дүү тавуулаа өнчрөн үлдсэн ч амьдралд бууж өгч болохгүй хэмээн шүд зууж, хар бор гэж гололгүй бүхий л ажлыг сэтгэлээсээ хийж сурчээ.

Түрээсийн байранд дугуй засвар ажиллуулдаг байсан ч түрээсийн дарамт, үл ойлголцлоос үүдэж өөрийн бизнестэй болохоор шийдэж, дуудлагын засвар ажиллуулдаг болжээ.

Т.Алтанбагана "Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голохгүй. Миний хувьд Улаанбаатар хотод анх орох орон ч үгүй л орж ирсэн. Ажил хийсэн хүн хэзээ ч хоосон хонодоггүй учир ажил гололгүй бүгдийг хийж одоо өөрийн хашаа байшинтай, гэр бүлээрээ сайхан амьдарч байна. Дуудлагын дугуй засварын ажлыг эхлүүлээд хоёр сарын хугацаа өнгөрч байгаа ч дуудлага тасрахгүй өдөрт багадаа 300 мянган төгрөг олдог. Миний хадгаламжид 10 гаруй сая төгрөг цугласан байна.  Хүн харахад халтар хувцастай дугуй засварчин ч би мөрөөдлийнхөө төлөө хичээж, гэр бүлээ юугаар ч дутаалгүй амьдарч байна. 

Аав, ээжийгээ алдаад шантрах үе байсан ч амьдралд бууж өгч болохгүй юм байна гэдгийг ойлгосон.

Дугуйн дээр хүний амьдрал, амь нас яригддаг учир сэтгэлээсээ, яг таг хийж өгөхийг хичээдэг. Тиймдээ ч хүмүүс ам сайтай байж, цааш нь дамжуулж хэлсээр үйлчлүүлэгч олонтой болсон. 

Миний мөрөөдөл өөрийн дугуй засварын компанитай болж, олон залуусыг дарамтгүй ажлын байртай болгох" хэмээн ярилаа.

Түүний ярилцлагыг доор видеоноос үзнэ үү. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.223
    18 цагийн өмнө

    Zuw bodoltoi zuw zaluu bnaa amjilt

    Хариулах
  • 66.181.183.34
    23 цагийн өмнө

    Хүнд сэтгэлээсээ үйлчилж, амьдралаа өөд нь татаж явах шиг сайхан зүйл хаа байхав. Улам их амжилт хүсье.

    Хариулах
  • 139.5.218.172
    23 цагийн өмнө

    Yu gej ooriigoo haltar duguichin gej baigaan duu mini. Tiim bish cham shig ariun tsagaan hodolmorooroo ur huuhdee saihan osgon humuujuulj amidralaa avch yavaa iim eruul setgehuitei saihan setgelt egel humuusiin hucheer ene uls chini orshin togtnoj baigaa yum. Chinii ajil mash saihan hund heregtei ajil shuu. Hamgiin sain saihniig husie duud ger buld ni

    Хариулах
  • 202.9.46.29
    Өчигдөр

    Мундаг хүн байна.

    Хариулах