Хууль бусаар покер зохион байгуулж, 587 сая төгрөг олжээ

Х.Есү
2024/11/04

Прокурорын байгууллага өнгөрсөн аравдугаар сарын 28-наас энэ сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд эрүүгийн 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Н.Д нарын 6 хүн ашиг олох зорилгоор мэдээллийн технологи ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулсан.

 Улмаар нийт 587 сая төгрөг олсон хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.29
    2024/11/04

    Мөрийтэй тоглоом, койн, арилжаа бол хурдан баяжих схем биш гэдгийг ойлгодоггүй үхэр монголчууд мөнгө орон сууц машин эд зүйлсээ алдаж байвал хохино.

    Хариулах