Ховдын хуурамч эх орончдын жинхэнэ төрх...

Б.Төгөлдөр
21 цаг 36 минутын өмнө

Эх оронч, тэмцэгчийн дүрээр хувийн ашиг хонжоо хайсан хуурамч эх орончдыг бид ялгаж, салгах цаг нь болжээ.


Элдэв зүсмийн нэр төр, ашиг завшаан хөөцөлдөгсөд, бусдын гар хөл бологсод, утсан хүүхэлдэйнүүд ёстой л нөгөө “Түрийний бөөс толгойд гарчихдаг”  үзэгдэл шиг орон нутагт гаарч, газар шороо ярьж тэмцсэн дүр эсгэгч нар жагсаал, цуглаан зохион байгуулж, сошиалд элдэв худал мэдээлэл тараах нь хэрээс хэтрээд байгаа нь нууц биш.

Тухайлбал, ИЗНН-ын гишүүн Г.Баяртогтох, Мянгадын Мянган морьтон ТББ-ын тэргүүн М.Баянзул нар “Халзан бүргэдэй” ордыг эсэргүүцэж, 1000 морьтой жагсаал хийж, Ховд нутгийнхаа төлөө тэмцэе хэмээн уриалж байв.

Гэтэл цахим хуудсаараа согтуугаар лайв хийж, захиалгатай ажилладгаа хэлж, эздээ илчлэв.

Монголын нийгэмд шийдэх ёстой, ирээдүйнхээ төлөө тэмцэх ёстой асуудал байгаа нь үнэн ч шийдэх арга зам нь өөрсдийгөө эх оронч гэсэн хуурамч дүр эсгэгчид, сайн дураараа тэмцэгчдийн бодлогогүй улайрал хэрэггүй юм. Бид өөрсдөө ч “Бурхдын суудалд чөтгөрүүдийг залаад байх юм бол”  өөдлөхгүй, хөгжихгүй нь үнэн.

Энэ мэт үнэн төрх нь ил болсон хонины арьс нөмөрсөн чононуудад хуурамч эх орончид, дүр эсгэсэн тэмцэгчдийн үнэн төрхийг уншдаг, мэддэг болсон шүү, монголчууд гэж гэдгийг сануулмаар байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.114
    16 цагийн өмнө

    hovdiin urainhai zahchin bayduud adagiin hulgaich uud

    Хариулах
  • 202.9.46.29
    19 цагийн өмнө

    Монголд жинхэнэ эх оронч байхгүй бүгдээрээ хуурамч эх орончид.

    Хариулах