Сэтгүүлч Н.Өнөрцэцэг бөөрний архаг дутагдалтай учраас өлсгөлөн зарлах нь эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ

Zuv.mn
3 цаг 49 минутын өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд болно.

Уг шүүх хурлыг нээлттэй явуулах шаардлага тавьж сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ сарын 4-ний өдөр хорих ангидаа өлсгөлөн зарлаж буйгаа олон нийтэд мэдээлсэн.

Тэгвэл түүний өмгөөлөгч биеийн байдлынх нь талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Н.Өнөрцэцэг 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өглөөний 9:00 цагаас эхлэн өлсгөлөн зарласан. 52 цаг юм идээгүй байгаа. Эмч нарын үзлэг шинжилгээнд хамрагдахад бөөрний архаг дутагдалтай, өлсгөлөнг үргэлжлүүлж болохгүй гэж хэлсэн. Гэхдээ манай үйлчлүүлэгч уг шаардлагыг хүлээж аваагүй. Эмчийн байнгын хяналтад байгаа. Одоогийн байдлаар хавагнасан, тамирдсан, бөөр өвдсөн байгаа, мөн нойргүйдэлд орсон, тамирдсан байдалтай байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна