Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд болно.
Уг шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардан сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаад 52 цаг болж биеийн байдал нь хүнд байгаа талаар түүний өмгөөлөгч мэдээлсэн.
Мөн Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлаж хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хүний эрхийн мэргэжилтнүүд болон зарим УИХ-ын гишүүд шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт тавьсан боловч шүүхээс татгалзсан хариу өгсөн юм.
Өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан тойм гаргаж Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэдгийг мэдэгдсэн.
Түүнд холбогдох хэрэг улсын нууцтай холбоотой мэдээлэл, хүний хувийн нууцтай холбоотой мэдээллүүд яригдах тул шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулах боломжгүй бүхэлд нь хаалттай явуулна гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудастаа ийн бичжээ.
Тэрбээр "Уучлаарай Өнөрөө. Маргааш 11-р сарын 7 нд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал болно.
Монголын сэтгүүл зүй хэмээх их айлын гал тогоонд бас торгуулийн суманд нь үхэхээ мэдэхгүй дарцаглаж явсан хүний хувьд энэ өдөр гунигтай өдөр. Бид салбараасаа нэгийгээ шоронд алдчихаад байна.
Яг ямар хэрэг хийгээд Өнөрөө шоронд байх ёстой гэдэгт хариулах үнэн олдохгүй. Шоронд очиж уулзья гэхээр зөвшөөрөл өгөхгүй. Шүүх хуралд нь оруулахгүй. Улсын нууцтай холбоотой хэсгийг нь хаалттай хийгээд бусад хэргүүдийг нь олон түмэнд нээлттэй шүүгээч гэхээр зөвшөөрөхгүй. Шүүх рүү хандахаар шүүхэд нөлөөлөх гэсэн хэрэгт орчих гээд бүх юм тас цоожтой. УИХ дахь АН-ын бүлэг анхаарлаа гээд яаж ч чадахгүй.
Гадны оронд бол сэтгүүлч улсын нууцыг хамгаалах үүрэггүй. Гэтэл манайд хаанаас ч юм бэ улсын нууц Н.Өнөрцэцэгийн гарт орчихсон гэх….өөрөө аваагүй үзээгүй байдаг. Гэхдээ түүнд ямар замаар ч юм бэ улсын нууц оччихсон. Ял авчихсан. Бас Дорноговь аймагт жаахан охиныг зэрлэгээр хөнөөсөн алуурчны өмнө нь үйлдэж байсан гэмт хэргийн талаар мэдээллэсэндээ тэр яллагдсан. Монголын хууль алуурчныг өмгөөлж хамгаалдаг. Харин авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгсэдтэй амь хайргүй тэмцсэн сэтгүүлчийг өмөөрөх хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүй.
Сэтгүүл зүйгээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн атлаа хийж чадах юм юу ч байхгүйдээ би харамсаж байна. Бухимдаж байна.
Өнөрөөгийн ээж эгч дүү нар нь Хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө суулт зарласан. Очиж уулзахаас өөр юу ч хийж чадахгүй. Хэвлэлд ярилцлага өгөөд ямар нэмэр байна вэ… гарц гаргалгаа юу байна вэ.
УИХ-д сонгогдсон хэдэн сэтгүүлч гишүүн Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай бол хууль санаачлах ажлын хэсэг байгуулж орсон. Бидний хийж чадах зүйл ердөө л энэ.
Гунигтай байна аа… Энэ бичсэн бүхнийг минь Өнөрөө уншиж чадахгүй гэж бодохоор бүр ч гунигтай. Уншаад ч яах юм билээ.
Харин цаашид нэг ч сэтгүүлчээ шоронд алдахгүйн төлөө хуулийн зүйл заалт дээр ажиллах нэг боломж бий. Мэдээж энийг ганцаараа хийж чадахгүй. Олуулаа…бүр олуулаа болж байж л хийнэ. Олон гишүүний дэмжлэг авахын төлөө зүтгээд л гарна даа.
Уучлаарай Өнөрөө, уучлаарай сэтгүүл зүй. Хууль эрх зүйн орчинг нь сайжруулахын төлөө зүтгээд л үзье. Чадах л юм энэ юм даа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.177
Энэ басл шантааж авгай
Хариулах139.5.219.80
Өнөрөө хэлмэгдээгүй,хийсэн хэргийнхээ төлөө л ялаа эдлэж буй ЯЛТАН.
Хариулах202.21.99.52
Энэ хүн бас хүн ялладаг эрхтэй бололтой бодвол жирмэсэн эмэгтэйг хувьсгалын эсэргүү байж магадгүй гээд шүүхгүй бууддаг, алах хүнийхээ тоог гүйцээх гэж хонь хариулж явсан хүүхдийг бариж аваачаад бууддаг алуурчины сүнс эсвэл үр сад нь байх
66.181.182.23
Хэдэн үг хэлж өлсөөд хийсэн хэргээсээ мултрахгүй сэтгүүлч гэгчид мөнгөний төлөө хэт даварч юу ч хийж мэдэх нь илт харагдах болсон нь дэндүү !!!
Хариулах