Б.Зээхүү: Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ

Х.Есү
2024/11/08

Өчигдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхээс оноосон 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн.

Түүний нөхөр Б.Зээхүү ийнхүү өөрийн бодлоо хуваалцжээ. 

Б.Зээхүү:  "Монгол Улс ардчилсан орон. Бид ямар улсад амьдраад байна вэ... 11.07-ны энэ өдөр дотроо горьдлого тээн аав хүү хоёр Борког хичээлд нь оруулж өгчхөөд түгжрэлд яаран ирэхэд чи минь шүүх хуралдаа орчихсон байлаа. Ирэх замд хүү минь ээж орчихлоо одоохон одоохон гэж явсаар ирсээн. Манай хэд бүгд л ирчихсэн хоёр өдөр нойргүй гадаа суусан ядарчихсан царайтай байсан ч бүгд л итгэлтэйгээр өнөөдөр цагаадна аа гараад ирнэ ээ гээд урмын үг хэлж өдөржин л чадлаараа хэдэн биенээ дор бүрнээ анхаарч халамжлан хүлээж байлаа. Өмгөөлөгч нар орсон болохоор бүгд итгэлтэй тэвчээртэй хүлээж байлаа. Бидний хувьд өмгөөлөгчид бүхний эцсийн найдвар, баатар, итгэл минь байлаа.

18 цаг өнгөрч байхад шүүх хурал дуусч 4.9 жил хэвээр үлдээсэн гэсэн мэдээлэл сонсоод үгээр зүйрлэмгүй хүнд байлаа … Бид бууж өгөхгүй ээ. Учир нь ҮНЭН ЯЛНА хийсэн хэрэг байх биш бүгд л мэдэж байгаа шүү дээ. Чи минь ямар их итгэлтэй байлаа. Бид ч гэсэн яг тийм байгаа. Чамайгаа ямар их замыг туулж энэ хүртэл явсныг хэнээс ч илүү хамгийн сайн мэдэх хүний хувьд үргэлж чинийхээ ар талд баттай зогсдог ханийн хувьд одоо ч бат зогсох болно. Бид бүгд чамтайгаа үргэлж хамт байх болно.

Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ. Чи минь шудрага шүүхэд итгэж төрийн төмөр нүүрний өмнө ганцаараа тэмцэж яваа. Миний мэдэх чи минь тийм л шартай, тийм л дайчин хүн шүү дээ. Өнөөдөр бид бүгд үнэхээр хүчин мөхөсдөж байна … За яахав сайхан өдөр нэг их удахгүй ирнэ ээ.

Чи минь л харин эрүүл байх хэрэгтэй шүү. Бид гурав алзахгүйээ. Чи минь сайн мэдэж байгаа. Бидний хоёр үр ямар зөөлхөн, ямар ухаантай билээ дээ. Бид гурав чамдаа л их санаа зовж байна. Одоо чи минь өөрөө л эрүүл байх хэрэгтэй байна. Хүү минь зөндөө уйлсан. Энгэртээ тэвэрч аргадах гэсэн ч бидний нялх үр том залуу болчихсон болохоор харин би энгэрт нь тэврүүлэн нулимсаа нууж ядан зөндөө тэврүүллээ.

Хүүгээ ингэж их шаналж байгааг чамайг хараад бүүр л их шаналчихна гэж бодсон ч хүү минь зөндөө өндөр болохоор аав нь хий дэмий л аргадаж зогслоо. Том залуу ч гэсэн чи бид хоёрт нялхаараа үр минь аавыгаа тэврээд зөндөө уйлсан. Бид хоёр Борког аваад гэртээ ирээд юу болсон талаараа хэлж чадахгүй байна аа. Ямарч гэсэн бид гурав ярилцаж байгаад утаснаас нь фэйсбүүкийг нь устгачихлаа. Бид хоёр замдаа зөндөө уйлсан.

Харин Борког аваад хэн хэн нь мэдэгдэхгүй гэж хичээж байгаад сая унтуулчихлаа. Юу гэж хэлэх, яаж ойлгуулах учраа нэг л олохгүй … Дэндүү нялх үр минь гэнэн зангаар элдвийг ярьж байгаад л унтлаа. Аав хүү хоёр маргааш яах тухайгаа ярилцаад өрөө өрөөндөө орлоо.

Чамайгаа яг одоо яаж бачуурч яаж туйлдаж, ямар их ганцаардаж байгааг төсөөлж чадахгүй байна… Чамайг минь хэн ч орхихгүй, бид бүгд сайхан цаг ирэх хүртэл бүгдийг хамт туулна...." гэжээ. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.89
    Өчигдөр

    Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм хийсэн шантааж хийсэн гороо амсаж дээ

    Хариулах
  • 66.181.189.122
    2024/11/10

    Хуульгүй юм шиг аашилж байхад н хэлж болиулахгүй яасан юм

    Хариулах
  • 202.9.46.233
    2024/11/09

    Нохойд нохойн үхэл

    Хариулах
  • 66.181.178.69
    2024/11/09

    Шаалдаа … толгойгүй юм шиг явахад нь хэлэхгүй яасийн. Шантаажных нь мөнгийг хамт идэж уугаад яваа биздээ… тэр луйварчин шантаажчин шилмуус авах ял эдлэх зовлонгоол эдэлж яваа… шошилд ч хамгаалаад байгаа новшнууд бүү уянгал…

    Хариулах
  • 176.2.128.208
    2024/11/08

    odo uilan dugarad yahaw de nad awgai nertei opkoo shantaj hij nad umhi tsuwdaig chin bordoj bhad boluilahgui yasin hudla uyangalad bhin tanai nad gichi chin gantsara yal edelj bga yumu

    Хариулах
  • 203.91.115.44
    2024/11/08

    Ashgui dee yadaj er nohor omog tushig hajuud ene baij tushij tulaj huuhduudinhee derged bga bol setgel johon gesen uujirlla hatuu buhniig hamtdaa davan tuulj urgelj derged bgarai eleg buten bgasai

    Хариулах
  • 103.212.117.133
    2024/11/08

    Эвий эвий. Хэний ч өмнөөс тэмцээнд хэрэггүй ш дээ. Угаасаа бугшсан тэрэндээ дассан хүмүүсийн төлөө өөрийгөө золих хэрэггүй. Эрүүл байгаад үрсийнхээ төлөө л амьдар !

    Хариулах
  • 66.181.161.126
    2024/11/08

    Estoi mundag vneii tuluu duu hooloigoo hvrgesnii tuluu vr hvvhed Hani ijlees n hvrtel salgaj hagtsal vzvvldeg hachin niigem bolj dee neg l udur nar garna hamgiin gol n bie sain bodoh heregtei vnen yldagaas hoish bolno doo

    Хариулах
  • 66.181.161.210
    2024/11/08

    Tim shv bid bvgd itgej bailaa arai hatuu yma hamgin gol n ervvl bh estoi shv

    Хариулах