Удирдагч Ким Жон Ун нь энэ оны зургадугаар сард Москвад албан ёсны айлчлал хийх үедээ ОХУ-тай байгуулсан байгуулсан “Батлан хамгаалах салбарт харилцан туслалцах гэрээ”-г БНАСАУ уржигдар албан ёсоор баталжээ.
Гэрээгээр хоёр улс аль нэг нь гаднын халдлагад өртвөл нөгөө талдаа бүхий л хэлбэрээр туслах үүргийг харилцан хүлээсэн байна. Шинжээчид уг гэрээ албан ёсоор батлагдсанаар Хойд Солонгос Украины дайнд ил оролцож эхлэх нь хэмээн санаа зовж байгаа юм. БНАСАУ-ын 10,000 цэрэг аль хэдүйнэ Украины дайнд тулалдаж байгаа гэсэн мэдээлэл хаа сайгүй гарч байгаа ч баталгаатай баримт одоогоор үгүй байгаа юм. Украины хилийн ойролцоо Курск мужид байрласан БНАСАУ-ын цэргүүд анхны тулаандаа оролцсон гэж Украины Батлан хамгаалахын сайд, Ерөнхийлөгч нар нь мэдэгдэл хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна