"Гадаадын тагнуулын байгууллагаатай хамтарсан" гэх З.Санждорж, Д.Бямбадорж нарыг энэ сарын 28-нд шүүнэ

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 13 минут

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан  “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 28-ны 09.00 цагт товлогджээ. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь энэ оны аравдугаар сарын 29-нд хаалттай болж, нэг сараар хойшилсон юм.

Энэ оны гуравдугаар сард Тагнуулын Ерөнхий газраас гадаадын нэг тагнуул түүнд тусалсан гурван Монгол иргэнийг баривчилсан байдаг. Тухайн этгээдүүдийн дунд "Монголын бурхан шашинтны шинэ төв" хийдийн хамба лам З.Санждорж байсан юм. 

Улмаар тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж, өнгөрсөн есдүгээр сарын 27-нд прокурорын байгууллагаас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультай байдаг юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.179
    Өчигдөр

    Том алдаа хийсэн байна.

    Хариулах
  • 122.201.31.160
    Өчигдөр

    Ум маани бадиэ хум умаахан базар гүрвүү бадмаа сэдийхан гомбын дулмаа сэлмэн шоо хорин нэгэн дарь эх мину хоёрхон шил архи мину гэж.Энэ ламтанг хамгийн аймшгийн шоронд хорихнээ тэнд хийморийн сан тавьж хүмүүжигч нарын ар талыг сайн даагаарай магадлангаар орох хоргионуудын замыг нь сайн засч өгөөд наад нүгэл хилэнцээ багасгаарай ламтан.Мэдсэн бол гатнуул хийхгүй явах минь ч яалаа даа Энэ бид хоёрын гатнуул ч гэж гошногоны ац байлгүй дээ? көөркөс ямартай ч 25 жил авах нь ойлгомжтой боллоо хэнийх нь дургүйг хүргээд гатнуудын хэргээр чаалгаж байгаа юм бол.

    Хариулах