Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татлаа

Т.Отгонсувд
2024/11/13

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ. 

Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 2 хүнд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтыг ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 5 хүн хүнд, 1 хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.22
    2024/11/14

    Мөргөсөн дарга яасан бэ? Уулын замаар явдаг байсныг болиулж хотын төвөөр явуулдаг болгосон дарга яасан бэ?

    Хариулах
  • 103.212.162.110
    2024/11/14

    Нөгөө хар машинтай хүнийг ч бас татах ёстой шүү дээ үнэн мөнөөр нь шийдээсэй гунигтай байна газын машин хот дотор явж байвал маш хамгаалалттай буудсан ч цоорхооргүй л баймаар байсан юм хаа хаанаа хариуцлага алдаж олон үрс өнчирч үлдлээ гунигтай байна

    Хариулах
  • 64.119.31.179
    2024/11/14

    онцгой байдлын удирдлагын буруунаас болж гал сөнөөгчид осолдсон шүү дээ

    Хариулах
    • 202.21.120.102
      2024/11/14

      Тийм шүү. Мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй. Хийн гал руу гал сөнөөгчдийг оруулсан буруутай

  • 112.72.15.198
    2024/11/13

    хотын гудамжаар онц аюултай шатах түлш явдаг баймааргүй бн

    Хариулах