Хангарди цогцолбор автобусны зогсоолоор 14 чиглэлийн 134 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байна

Zuv.mn
2024/11/14

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолбор барилгад байрлах болсонтой холбогдуулан албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор доорх гурван чиглэлийг шинээр нээн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс үйлчилгээнд явуулж эхэлсэн. Тодруулбал, 

  • Ч:79 “ТаЧи - Гурвалжингийн гүүр -  Хангарди цогцолбор” 

Тус чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаа, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1500 зорчигч үйлчлүүлж байна.

  • Ч:80 “ХӨСҮТ - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Хангарди цогцолбор” 

Уг чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаа, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1600 зорчигч үйлчлүүлдэг. 

  • Ч:81 “3,4-р хороолол - Нарны гүүр - Хангарди цогцолбор”

Эл чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаан тээврийн хэрэгслээр, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1900 зорчигч үйлчлүүлдэг аж. 

Мөн Хангарди цогцолбор автобусны зогсоолоор дамжин нийт 14 чиглэлийн 134 тээврийн хэрэгсэл хотын төв, баруун, зүүн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байна.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна