Орон сууцны тавилга шатаж, утаажилтын бүсээс 35 хүнийг гаргажээ

С.Гандэлгэр
5 цаг 14 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд өрөөнд гал гараад байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 02:18 цагт хүлээн авсан байна. 

Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 64 метр.кв 3 өрөө байрны том өрөөний хэсэгт тавилга шатаж иргэд унтраасан байсныг шалгаж, утаажилтын бүсээс 35 хүн /23 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна