Л.Энх-Амгалан: Амины орон сууцанд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгодог байх хэрэгтэй

С.Гандэлгэр
5 цаг 6 минутын өмнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гэр хорооллын орон сууцжуулах асуудлаар мэдээлэл хуваалцжээ. 

Тэрбээр "Үндэсний орон сууцжуулалтын хорооны дэд даргын хувиар төрийн зөв менежментийг хийж, ЗОРИЛТОТ БҮЛГЭЭ ОРОН СУУЦЖУУЛАХ төлөвлөлт гарган ажиллаж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших Ар гүнтийн зусланд байх энэ айл “Пассив нийтэд хүртээмжтэй лаборатори орон сууц төсөл”-ийн үүсгэн байгуулагч В.Ойдовынх. Гаднаасаа эхлээд налуу замтай тул ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд бүх хүнд ХҮРТЭЭМЖТЭЙ. Цэвэр, бохир, дулаан, эрчим хүчээ бүрэн шийдчихсэн тул сард 60 мянган төгрөгийн цахилгааны зардал гардаг. Нарны толь, хураагуур зэрэг СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧТЭЙ болчихвол 20 мянган төгрөг ч болох боломжтой. Ийм байшинг олноор нь барьж, ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ боломж хүн бүрд бий. Гэтэл өнөөдөр иргэд амины орон сууцны ӨНДӨР ХҮҮТЭЙ зээл авч байшин бариулдаг. Үүнд ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгодог болчихвол бүх хүн хотын төвийн ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛ рүү зүтгэхгүй зуслан, хашаандаа ийм байшин бариулчих юм." 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.129
    3 цагийн өмнө

    Zolioriid bai soliorood bai,zeeld hamruulhaar unee osgodogig medehgui m m

    Хариулах
  • 139.5.217.235
    3 цагийн өмнө

    Зорилтот бүлгийнхээ иргэдийг л орон сууц юмуу энэ барьж байгаа орон сууцанд хамруулж өгөөч Сайдаа тэр тусмаа хамгийн чухал нь байнгын асаргааны иргэд үнэхээр хүнд шүү

    Хариулах