Хууль бусаар алт ухахад ашигласан 25 хүнд даацын техник хэрэгслийг уулнаас олжээ

Т.Отгонсувд
5 цаг 38 минутын өмнө

Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах “Майн ам”, “Монгол алт” зэрэг газарт энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. 

Шалгалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 34 этгээдэд холбогдох 9 үйлдлийг илрүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үеэр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүнд даацын техник хэрэгсэл 25-ийг хураан авч битүүмжлэн экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг тогтоон ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна