Хахууль авсан хэргээр саатуулагдаад байсан Н.Одончимэгийг гадуур шалгаж байна

Zuv.mn
12 цаг 2 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь АТГ-аас баривчилсан. 

Улмаар аравдугаар сарын 17-ны өдөр үйлдэл дээр нь баривчилж, улмаар түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргасан юм. 

Харин нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид тэрбээр гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. 

Энэ дагуу өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Одоогоор түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    7 цагийн өмнө

    ICHODEGGUI YUM BHDAA EEJ AAV AH DUU GJ BAIMAAR YUM

    Хариулах