Хятад иргэний хүсэлтээр бусдыг дарамталсан этгээдүүдийг шүүхэд шилжүүлжээ

Zuv.mn
4 цаг 23 минутын өмнө

Монгол иргэд БНХАУ-ын иргэний захиалгаар эх орон нэгтнээ дарамталсан хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн Л.А, Б.Х, Б.У, П.Э нар БНХАУ-ын иргэн Ч.Г-ийн хүсэлтээр нэр бүхий иргэнээс үлдэгдэл төлбөрийг нь авч өгөх зорилгоор айлган сүрдүүлж дарамталсан байна.

Прокурорын байгууллага уг хэргийг хянаад Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна