Өнөөдөр иргэдэд хууль зүйн үнэгүй үйлчилгээ үзүүлнэ

Т.Отгонсувд
2024/11/20

Нийслэлийн засаг даргын тамгын газраас монголын хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Иргэд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн:

  • 1. Дүнжингарав
  • 2. Драгон
  • 3. Мишээл
  • 4. Сэлбэ
  • 5. Баянгол
  • 6. Баянхошуу салбараас иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүйн бол гэр бүлийн гэрээний эрх зүйн сэдвээр хууль эрхзүйн үнэгүй зөвөлгөө мэдээлэл авах боломжтой.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна