Агаарын бохирдол нь намрын цаг агаарт ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 35 дахин ихэссэн Улаанбаатар өвөл яах вэ

Zuv.mn
2024/11/21

РМ2.5 тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын тогтоосон хүлцэх хэмжээнээс 50 дахин өндөр болсон тул Энэтхэгийн Дели хот бүх бага сургуулиудын танхимын сургалтыг хааж, цахим горимд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хэдий өвлитйн сар ч цаг агаар нь намраараа налайж байгаа энэ өдрүүдэд Улаанбаатарын агаарын чанар (PM2.5) ДЭМБ-н тогтоосон хэвийн хэмжээнээс 35 дахин их байна. Энэ янзаараа цэцэрлэг, сургуулиудыг өвлийн цагт урт хугацаагаар амрааж, зун хичээлүүлэх асуупдал дахин сөхөгдөж ч болзошгүй болжээ.

Энэ жил гэр хорооллын айл өрхүүд өнгөрсөн жилүүдийн нэг адил сайжруулсан түлш түлж байгаа. Гэлээ гээд өнгөрсөн жилүүдэд ч энэ удаад ч агаарын бохирдлыг бууруулахгүй. Учир нь утаа, агаарын бохирдол хоёр нэг мэт боловч угтаа өөр, Агаарын бохирдол нь илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Утаа хүйтэн сэрүүний улиралд л гардаг бол агаарын бохирдол бүтэн жил хэвээрээ байдаг.    


Гэхдээ эрүүл мэндэд үзүүлэх хорилын хувьд “Бохирдол” гэж ерөнхийлөн нэрлэж буй, урин дулааны улиралд ч өвлийн хүйтэнд ч агаарт байдаг PM10 /бүдүүн ширхэглэгт тоосонцор/ нь арай гайгүй. Харин яг одоо ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 35 дахин ихэсчихээд байгаа, хүйтрэх тусам улам нэмэгдэх нь ойлгомжтой PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор хамгийн хөнөөлтэй нь гэдэг. Энэхүү тоосонцрын эх үүсвэр нь үндсэндээ цахилгаан станц болон гэр хорооллын айл өрхүүдийн зуухнаас гарч буй үнс юм.

Өвөл ил задгай хаягдсан үнс салхи, хүн, машины хөлөөр талхлагдан агаарт дэгдэж бохирдуулдаг. Тиймээс гэр хорооллын айл өрхүүд үнс буюу бүдүүн ширхэглэгт тоосонцорыг агаарт дэгдээхгүй байх тал дээр дорвитойхон анхаарах цаг ирсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.149
    2024/11/21

    Төрийн ажлын нүүр царай шахмал түнштэйгээ адилхан ажээ. МАН цагаан байраа угаагаад эздийг нь солиорой.

    Хариулах