М.Нарантуяа-Нара: Намын даргатайгаа “Эр хүн шиг байвал эр хүн шиг л байна шүү” гээд гар барилцсан

С.Гандэлгэр
6 цаг 7 минутын өмнө

УИХ-ыбн гишүүн М.Нарантуяа-Нара ИЗНН-ынхаа дарга Б.Батбаатартай эвлэрчээ. 

Тэрбээр энэ талаараа "Намын даргатайгаа “Эр хүн шиг байвал эр хүн шиг л байна шүү” гээд гар барилцсан. Нялуунаас шулуун нь дээр, шударга ярилцаад шударга байцгаая л гэсэн. Нам дотроо, нам хоорондоо талцаж байхаар ажилдаа анхааръя. Нэг л мэдэхэд дөрвөн жилийн хугацааны хагас жил болох гэж байна. “Цаг хугацаа харваж байхад” гэж бодоод. Хэн юу гэх нь хамаа алга, би угаасаа хүнтэй удаан муудаж явж чаддаггүй. Дээр нь зарчмын шүүмжлэл хэрвээ шаардлагатай бол хэнд ч хэзээ ч хэлээд л явна" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна